Блог бичилгүй 2 орчим жил болжээ. Гэхдээ угаасаа ч бараг бичдэггүй байсан гэж хэлж болно.
Өнөөдрөөс эхлэн 7 хоног болгон блог бичиж байя гэсэн зорилго тавив.
Блог бичих болсон шалтгаан маань
- Тогтмол бичих үйл явцаар дамжуулж хэлний чадвараа сайжруулснаар өөрийгөө улам сайн илэрхийлж сурна гэж найдаж байна.
- Өдөр тутам толгойд орж гарж байдаг элдэв бодлоо цаасан дээр буулгаснаар бодол минь илүү цэгцтэй, эмх замбараатай болох байх. Толгой доторхоо цэгцлэх зорилготой гэж ойлгож болох юм.
- Ганцхан өөрийн төлөө бичих биш бусдад хэрэгтэй, хүртээмжтэй, сонирхолтой зүйл бичсэнээр уншигчиддаа ч тус болж чадна байх гэж найдаж байна.
- Бусад хүмүүстэй харилцах үзэл бодлоо солилцох
Бичихдээ баримтлая гэж бодож буй зарчимууд
- Зүгээр нэг вэб сайт-наас уншсан мэдээллээ орчуулаад тавьсан биш өөрийн original үзэл бодлоо илэрхийлж бичие гэж бодож байна.
- Сайн мэдэхгүй өөрийн мэргэжил, сонирхолын биш зүйлээр бичихээс зайлс хийх /хими, биологи, улс төр, үерхэл этр лол/
Бичие гэж бодож буй сэдвүүд
- Кино, тв сериал review
- Видео Тоглоом review
- Ном review
- Мэргэжил/цахилгаан, электроник/, технологийн сэдвүүд
- Гэрэл Зураг
- Үзэл бодол, өдөр тутмын зүйлс
- Сагсан бөмбөг