Sunday, February 8, 2015

Блогоо үргэлжлүүлэн бичиж эхлэх нь

Блог бичилгүй 2 орчим жил болжээ. Гэхдээ угаасаа ч бараг бичдэггүй байсан гэж хэлж болно. 
Өнөөдрөөс эхлэн 7 хоног болгон блог бичиж байя гэсэн зорилго тавив.

Блог бичих болсон шалтгаан маань
  • Тогтмол бичих үйл явцаар дамжуулж хэлний чадвараа сайжруулснаар өөрийгөө улам сайн илэрхийлж сурна гэж найдаж байна.
  • Өдөр тутам толгойд орж гарж байдаг элдэв бодлоо цаасан дээр буулгаснаар бодол минь илүү цэгцтэй, эмх замбараатай болох байх. Толгой доторхоо цэгцлэх зорилготой гэж ойлгож болох юм.
  • Ганцхан өөрийн төлөө бичих биш бусдад хэрэгтэй, хүртээмжтэй, сонирхолтой зүйл бичсэнээр уншигчиддаа ч тус болж чадна байх гэж найдаж байна.
  • Бусад хүмүүстэй харилцах үзэл бодлоо солилцох
Бичихдээ баримтлая гэж бодож буй зарчимууд
  • Зүгээр нэг вэб сайт-наас уншсан мэдээллээ орчуулаад тавьсан биш өөрийн original үзэл бодлоо илэрхийлж бичие гэж бодож байна.
  • Сайн мэдэхгүй өөрийн мэргэжил, сонирхолын биш зүйлээр бичихээс зайлс хийх /хими, биологи, улс төр, үерхэл этр лол/
Бичие гэж бодож буй сэдвүүд
  • Кино, тв сериал review
  • Видео Тоглоом review
  • Ном review
  • Мэргэжил/цахилгаан, электроник/, технологийн сэдвүүд
  • Гэрэл Зураг
  • Үзэл бодол, өдөр тутмын зүйлс
  • Сагсан бөмбөг