Tuesday, October 30, 2012

Зохиогчийн эрх ба Монгол

Японд 10 сараас шинэ зохиогчийн эрхийн хууль хэрэгжиж эхлээд хууль бусаар кино, бичлэг, дуу татвал 2жилийн хорих ял эсвэл 200 мянган ен-ий торгуулаар шийтгэхээр болов. Энэ нь японы дууны зах зээлийн борлуулалт аажмаар ширгэж ихэлсэнтэй холбоотой хэмээн мэдээний сайтуудаар бичнэ. Хамгийн сонирхол татсан асуудал нь уг хэргээр хамгийн эхэнд шийтгэгдэх хүмүүсийг хэрхэн шийтгэх бол юм. Мөн уг хэргээр гэмт хэрэгтэн болох магадлал хамгийн өндөр хүмүүс нь өсвөр насныхан гэдэг нь харамсалтай. Энэ асуудал дээр хамгийн түрүүлж хатуу болох орон нь яахын аргагүй япон мөн л дөө. Мэдээж хийсэн бүтээлийг нь үнэгүй аваад хэрэглээд байвал хэн л дуртай байхав би л байсан бол талбай дээр очоод гэрүүдийнх нь тоог нэгээр нэмээд өлсгөлөн зарлаад хэвтжага. Үнэндээ майхан л байх надаа гэр хаанаасаа олдхов. 

Эсрэгээрээ манай монголын хувьд бол асуудал өөр л дөө. Ядаж л амьдралын өртөгөөсөө болоод сарын цалинтайгаа адил үнэтэй програм худалдаж аваад хэрэглэх хүн хаана байхав тэгээд ч бусад нь үнэгүй татаад байхад боломжтой нэгд нь ч худалдаж авах бодол юу гэж орж ирхэв. Мөн манайхан piracy-аас алдсан гэхээсээ харин ч piracy бидэнд дэлхийн хөжгилтэй хөл нийлүүлэн алхахад тусалсан гэж хэлж болмоор. Хэлж болмоор ч угаасаа тусалсан л даа. 90 оноос хойш бүгд л холливуудын хамгийн л хит болж буй кинонуудыг орой болгон гэрээсээ үзэж, биллбоардын хит дуунуудыг мр3 дээрээ татаж сонсож хамгийн шилдэг үнэтэй программуудыг л татаж ажил төрлөө амжуулсаар ирсэн. Эдгээр зүйлс байгаагүй бол бид нар бусад орноос сэтгэлгээ, хөгжилээ байя гэхэд ядаж л дэлхий ертөнцийн тухай төсөөлөл нь шал өөр байх байсан боловуу. Энэ бүх боломжийг бидэнд бий болгосон хакерууд бидэндээ бол орчин цагын Робин Гууд юмуудаа. Гэвч үнэндээ өөрсдийн оюуны бүтээлээ хулгайлуулсан хүмүүс яг үнэндээ үүнээс болж байнга алдсануу гэвэл эргэлзээтэй юм. Хэрвээ өнөөгийн залуучууд багаасаа хакардсан зүйлс хэрэглэж өсөөгүй бол манай кино урлаг, соёлын зах зээл одоогоосоо нилээн жижигхэн байх байсан байж ч магад юм. 

Гэвч Робин Гууд хэрэггүй болж Монголын залуус маань бусад өндөр хөгжилтэй орны адил бусдын оюуны хөдөлмөрийг үнэлэн худалдан авах санхүүгийн боломжтой болох цаг ирнэ гэдэгт би итгэдэг.