Tuesday, October 18, 2011

Pray for Japan


               Pray for Japan сайт нь дэлхийн  өнцөг булан бүрээс хүмүүсийн нисгэсэн твийт-үүдээс шилэн авч үүсгэсэн сайт бөгөөд 4 сарын 25нд ном болон гарсан болно. Энэхүү сайтыг анх 3 сард олж үзээд сэтгэл хөдлөн олон хүмүүсд хүрээсэй уншаасай гэж хүссэн юм. Тиймээс ийнхүү өөрийн үзэмжээр шилж аван чадах ядхаараа орчуулан пост хийж байна.
             
Inspiring and heart-warming tweets from Japan and all around the world.
             
              Галт тэрэгний буудлын ажилтанд "Өчигдөр бүх хүчээрээ ажиллан галт тэрэг явуулж өгсөнд баярлалаа" гэж хэлхийг сонссон галт тэрэгний буудлын ажилтан уйлж байв. Би ч мөн тэсэлгүй уйлчихав.
              Дисней Лэндийн чихрийн дэлгүүр газар хөдлөлтөөс улмаас паркад хоригдсон хүмүүсд амттанаа тарааж байв. Хэсэг гял цял хувцасласан ахлах сургуулийн охидууд хэрэгцээнээсээ илүү ихийг авч байсан нь миний урмыг хугалсан юм. Гэвч хэдхэн минутын дараа би тэднийг нялх хүүхдээ дагуулан хөдөлж чадахгүй эхүүдэд чихрээ тарааж буйг хараад дотор маань талархах сэтгэлээр бялхаж байв.
              Газар хөдлөлтийн дараа бараа нь замбараагүй болон нурсан супермаркетэд хүмүүс газар унасан зүйлсийг авч байранд нь тавин, өөрсдийн авах зүйлсээ барин чимээгүйхэн оочирлох дүр төрх, хүн битүү чихсэн галт тэргэнд хөгшин хүмүүс жирэмсэн эхчүүдэд суудал тавьж өгч буй дүр зурагийг харсан гадаад хүмүүсийн толгойд юм бодогдохгүй байхын аргагүй байв. Тиймээ ийм зүйлс үнэхээр болсон юм.
              Нэг удаагийн гэрэл солигдолтоор нэгхэн машин л урагшлах замын бөглөрөл дунд хэн ч гүйцэж түрүүлий гэлгүй тайвнаар бие биендээ зам тавьж өгж байв. Заримдаа 5минутаас илүү хугацаагаар огт урагшлахгүй үе байсан боловч бөглөрөлийн 10 цагын турш талархалаас өөр үг, тэр байтугай машины сигнал ч сонсогдоогүй юм. Айдас, дулаан сэтгэлийг мэдэрсэн тэр л агшинд Японд улам дуртай болов.
              United Nations: Өнөөг болтол Япон олон улсад тусалж байсан өгөөмөр орон. Энэ удаа бид Японд туслах болно.
              Өчигдөр шөнө дунд их сургуулиасаа явган харьж байх үед хаасан талхны дэлгүүрийн эмээ талх үнэгүй тарааж байв. Ийм үед өөрийнхөө хийж чадах зүйлийг хайн хэрэгжүүлж буй хүнийг хараад сэтгэл хөдлөн цээжин дотор халуу төөнөх шиг болов. Токио л гэхлээрээ л тийм хүнээ алдсан газар биш юм.
              Солонгос найзаас ирсэн мэйл "Атомын бөмбөг унаж, дайнд ялагдаж, жил бүр хар салхи ирж, цунами болдог жижигхэн арлын орон боловч үүнтэй үргэлж тэмцэн боссоор ирсэн Япон биш гэжү хичээгээрэй Япон! /би одоо уйлж байна/ "
              Галт тэрэгний буудлын тавцан дээр ядран зогсож байтал бидний үргэлж нүд үзүүрлэдэг орон гэргүй хүмүүс цаасан хайрцагнаасаа өгж тус болов. Дулаахан байна....
              2настай хүү маань гутлаа өмсөөд "Газар хөдлөлтийг баривчлаад ирэе" гэв. Ийм жоохон биенээс ийм их зориг, үнэн мөнийг ялгах ухаан гарч байхад бүгдээрээ сэтгэлээ чангалаад хичээцгээе!
              4цагын турш алхан гэртээ харих замд "00 хэрэглүүлнэ" гэж бичсэн самбар бариад гэрийнхээ үүдэнд зогсож буй эмэгтэйг хараад сэтгэл хөдлөөд уйлчихлаа.
              Чиба-д хорогдох байранд нэгэн өвгөн "одоо яах болж байнаа" хэмээн уйлж эхлэхэд хажууд нь сууж байсан ахлах сургуулийн насны хүү "Зүгээрээ том хүн болхоороо бид нар заавал буцаагаад хэвэнд нь авааччих болхоор" хэмээн нуруугаа эгцлэнгээ хэлж /буйг нь хархад бахархмаар/
              Гэртээ үлдэн дарагдсан хөгшинийг 42цагын дараа аврахад "чилийн цунамиг үзэж байсан болхоор би зүгээрээ алив сэргээн босогцгооё" хэмээн инээмсэглэл тодруулан хариулж байв. 
Одоо юу хийх нь илүү чухал.
              9 магнетудын дэлхийн хамгийн том газар хөдлөлт байсан учраас эрч хүч хайраа ч мөн адил хамгийн их болгон бүгдийг дахин бүтээн байгуулалцгаая
              NHK-н сурвалжлагч гамшигийн байдлын тухай мэдээ уншиж байх зуур "стресээс болоод хөхний сүү нь гархаа больсон эх шөнө дунд дэлгүүрт оочирлож байж сүү оллоо" гэсэн мэдээг уншаад сурвалжлагч сурвалжлах явцад ямар нэгэн алдаа гарсан мэт хэсэг чимээгүй болчив. Төд удалгүй мэдээгээ үргэлжлүүлэн уншиж байсан боловч сайн харвал нүдэнд нь нулимс харагдах аж.
@bitboi
              Япон оронд газар хөдөлсөнөөс хойш  хэдий 7 сарын нүүр үзсэн боловч гамшигийн нөлөө бүрэн арилаагүй байгаа ба энэ бүхнийг даван туулхад ямар их хөдөлмөр, цаг хугацаа орхыг хэн ч хэлж мэдэхгүй юм.  Япон орныг бурхан ивээг!

1 comment:

  1. Үнэхээр гоё нийтлэл байна, сэтгэл ихэд хөдөллөө(泣)

    ReplyDelete